2020.12.25 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 524,564,485.33 төгрөгийн үнийн дүн бүхий 4,373,486 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Булган ундрага” ХК (BUN +15.00%) болон “Мик холдинг” ХК (MIK +12.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH -12.20%) болон “Айтүүлс” ХК (ITLS -9.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 20,657 ширхэг нэгж эрхийг нийт 2,189,521 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 21,239,314 ширхэг үнэт цаас 925,325,330 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.18 хувиар өсөж, 18828.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,957,678,933,714.22 төгрөг боллоо.


2020-12-25
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.