АНУ-ЫН ХОРИГИЙН ЭСРЭГ БНХАУ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХАА МЭДЭГДЭЛЭЭ


БНХАУ-ын технологийн компаниудад АНУ хориг тавьсантай холбогдуулж Бээжин хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

АНУ-ын Засгийн газраас БНХАУ-ын 60 гаруй компанид хориг тавьж буйгаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. АНУ-ын хориг тавьсан компаниудын жагсаалтад Шанхайн чип үйлдвэрлэгч “SMIC”, дэлхийд тэргүүлэх дрон үйлдвэрлэгч “SZ DJI Technology” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа ажээ.

АНУ хориг тавьсан ч хэрэглэгчдийн худалдан авалтад өөрчлөлт орохгүй. Харин АНУ-аас технологи худалдан авах боломжгүй болж байгаа талаар “SZ DJI Technology” мэдэгджээ.

Эх сурвалж: Gogo news


2020-12-22
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.