2020 ОНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСИЙГ ГАРГАХГҮЙ


2020 онд гарсан “COVID-19” цар тахлын хямралаас үр дүнтэй, тогтвортой, хүртээмжтэй байдлаар сэргэхэд чиглэсэн шинэ хөтөлбөр боловсруулж байгаа талаар Дэлхийн эдийн засгийн чуулганы Гүйцэтгэх захирал Саадиа Захиди мэдээллээ.

Мөн одоогийн нөхцөл байдлыг харгалзан 2020 онд Өрсөлдөх чадварын индексийн оронд Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан гаргаад байна. “COVID-19” цар тахалд дэлхийн бүх улс орон нэрвэгдсэн ч хөгжингүй дижитал эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа аж. Мөн эрүүл мэндийн тогтолцоо сайн улсууд цар тахлыг илүү үр дүнтэй тогтоон барьж, хяналтдаа авч чадсан тухай тус тайланд дурджээ.

Тайланд бодлого боловсруулагчдыг богино хугацааны өсөлтөөс илүү урт хугацааны өсөлтөд анхаарч ажиллахыг уриалаад байна. Мөн хямралыг даван туулсны дараа хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангасан, өндөр бүтээмжтэй эдийн засгийн шинэ систем бий болгох бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Дэлхийн Эдийн Засгийн Чуулган


2020-12-18
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.