2020.12.15 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 274,747,469.37 төгрөгийн үнийн дүн бүхий 7,113,394 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Хар тарвагатай” ХК (TVT +12.50%) болон “Бодь Даатгал” ХК (BODI +7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мик холдинг” ХК (MIK -1.25%) болон “Женко тур бюро” ХК (JTB -1.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 1,781 ширхэг нэгж эрхийг нийт 186,973 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 17789.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,610,343,838,702.52 төгрөг боллоо.

2020-12-15
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.