2020.12.11 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 11-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 8,700,275.61 төгрөгийн үнийн дүн бүхий 128,932 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Могойн гол” ХК (BDL +13.71%) болон “Бодь Даатгал” ХК (BODI +8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хар тарвагатай” ХК (TVT -11.11%) болон “Махимпекс” ХК (MMX -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 10,854 ширхэг нэгж эрхийг нийт 1,139,695 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 17650.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,611,266,361,379.75 төгрөг боллоо.

 


2020-12-11
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.