СЗХ-оос “НОСК хоёр” компанид түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл олгожээ


Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оны 12 сарын 10 нд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК хоёр” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр  цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо


2020-12-11
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.