ЗЭСИЙН ҮНЭ СҮҮЛИЙН 7 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ


АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт төсөв батлах магадлал нэмэгдэж, ирэх онд дэлхийн эдийн засаг сэргэж эхэлснээр зэсийн эрэлт өсөх магадлал өндөр байгаа нь үүнд нөлөөлж буй юм.

АНУ-ын нэмэлт төсвийг хоёр нам дэмжээд байгаа тул 2020 он дуусахаас өмнө батлагдах магадлалтай болоод байна. Үүний зэрэгцээ БНХАУ-д зэсийн эрэлт өсөж, цар тахлын улмаас нийлүүлэлт тасалдаж байгаа нь зэсийн үнэ өсөхөд мөн нөлөөлж байгаа ажээ.

Үүний улмаас мягмар гарагт зэсийн үнэ 1.3 хувиар өсөж, тонн нь 7774 ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин юм.

Эх сурвалж: Gogo news


2020-12-10
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.