2020.12.09 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 09-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 183,638,970.69 төгрөгийн үнийн дүн бүхий 349,964 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Монинжбар” ХК (MIB +15.00%) болон “Би ди сек” ХК (BDS +13.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган” ХК (HGN -9.08%) болон “Бодь Даатгал” ХК (BODI -6.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 378 ширхэг нэгж эрхийг нийт 39,837 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 17554.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,590,630,694,384.08 төгрөг боллоо.

 


2020-12-09
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.