2020.12.08 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 45,189,294.32 төгрөгийн үнийн дүн бүхий 181,403 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Түшиг Уул” ХК (TUS +14.63%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +2.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Оллоо” ХК (OLL -6.13%) болон “Хар тарвагатай” ХК (TVT -5.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 4,690 ширхэг нэгж эрхийг нийт 492,945 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,060 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.02 хувиар буурч, 17626.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,600,934,328,915.82 төгрөг боллоо.

2020-12-08
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.