2020.12.04 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌12-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 20,109,258.73 төгрөгийн үнийн дүн бүхий 108,336 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Техник импорт” ХК (TEX +15.00%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU +6.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол савхи” ХК (UYN -10.53%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB -4.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 19,857 ширхэг нэгж эрхийг нийт 2,087,717 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.17 хувиар өсөж, 17687.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,606,301,267,270.05 төгрөг боллоо.

 


2020-12-04
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.