КОВИД-19 ВИРУСЫН ЭСРЭГ АМЖИЛТТАЙ ВАКЦИН ГАРГАЖ БАЙГАА ДЭЛХИЙН КОМПАНИУД


Дэлхий даяар ковид-19 вирусээс шалтгаалан эдийн засгийн болоод эрүүл мэндийн ихээхэн хохирлыг амсаад байгаа энэ хүнд үед дэлхийн томоохон биотехнологийн компаниуд хугацаа, төсөв их шаардсан томоохон судалгаа туршилтуудыг хийж ковид 19 вирусын эсрэг 60-с дээш хувийн үр дүнг үзүүлээд байгаа вакцинуудыг гаргаснаар дэлхий дахинаа сайхан мэдээ юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлд эрэлт үүсгэсэн үйл явдал мөн болж байна. Хувьцааны ханш гарч байгаа мэдээллүүдээс шууд хамааран өөрчлөлт үзүүлж байна. Улс орон болгон энэхүү өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд вакцинийн эрэлт дэлхий дахинаа өндөр байна.  Нэг вакциний үнэ одоогоор 4$-40$  хооронд өртөгтэй тооцогдож  гарахаар байна. Вакцин үйлвэрлэгч компаниудын  хувьцааны ханш  30$-150$ хооронд арилжаалагдаж байгаа ба вакцинууд ихэнхи нь зөвшөөрлийн үе шат дээрээ явж байна. Харин Pfizer компани вакцинаа олон нийтэд нэвтрүүлэх зөвшөөрлөө 2020 оны 12 сарын 02-нд авсан бөгөөд ирэх долоо хоногт гаргах төлөвтэй байна. 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд нийтээр вакцинжуулалтад хамрагдах нөхцөл бүрдэнэ гэж судлаачид тооцоолжээ. Харин бага орлоготой орнуудын хувьд 2024 он хүртэл хүлээх шаардлагатай болж магадгүй гэж Duke-ийн Их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин чадал, гэрээ хэлцэл байгуулах үйл явц удаашрах эрсдэлтэй гэж тооцоолж байгаа ажээ.

Манай монгол орны хувьд мөн ковид-19 вирусыг дотооддоо 2020 оны 11 сард алдаж,  яаралтай  арга хэмжээнүүдийг авсаар байгаа ба орон даяар хөл хорионд байна. Олон улсын туршалгаас суралцаж цаашид вакциныг  нэвтрүүлэх талаар зөвлөлдөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн боловсруулж буй вакцинийг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхолоо илэрхийлжээ. 

КОМПАНИУДЫН ХУВЬЦАА БОЛОН ВАКЦИНИЙ ТАЛААРХИ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ —> Covid-19 vaccine (4)


2020-12-02
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.