2020.11.30 ӨДРИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ


📌11-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 16,625,677.88 төгрөгийн үнийн дүн бүхий 77.437 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
💹Үүнээс “Тандэм инвэст” ХК (VIK +14.91%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +7.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган” ХК (HGN -12.68%) болон “Шарын гол” ХК (SHG -12.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 16,492 ширхэг нэгж эрхийг нийт 1,748,039 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.67 хувиар өсөж, 17667.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,906,053,553.05 төгрөг боллоо.

2020-11-30
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.