“Алибаба” компани АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна уу?

АНУ-ын Засгийн газрын зүгээс цахим худалдааны тэргүүлэгч компани болох “Alibaba”-ийн АНУ дахь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компанийг шалгаж байгаа бөгөөд компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шалгалтын гол зорилго нь тус компани АНУ дахь үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, оюуны өмч зэрэг мэдээллийг хэрхэн хадгалдаг, Хятадын засгийн газарын […]
FED бондын худалдан авалтаа 3-р сар гэхэд дуусган, 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна.

Америкийн инфляци урт хугацааны зорилтот 2%-иас дээш өссөөр байгаа тул Холбооны нөөцийн сангаас Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ ирэх нэгдүгээр сараас эхлэн сар бүр Төрийн сангийн үнэт цаасны худалдан авалтаа 20 тэрбум ам.доллараар, орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасны худалдан авалтаа сар бүр 10 тэрбум доллараар бууруулна гэж мэдэгдлээ. Улмаар Төрийн сангийн үнэт цаасны худалдан авалтын […]
“ЛЭНД БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛЛТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11-р сарын 24-ний өдрийн 533 тоот тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжаалах ба […]
Түмэн шувуут ХК -ийн 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан 4,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан

Түмэн шувуут ХК -ийн 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан 4,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан ба тухай мэдээлэл зарласны дараа 3 сарын дотор хувьцааны ханш 170 төгрөгөөс 400 төгрөг хүртэл өсөлтийг үзүүлээд байгаа билээ. Сүүлийн 7 хоногт 52 долоо хоногийн дээд ханшнаас алгуурхан бууж 375 төгрөг хүрээд байна. COVID _19 -ийн эдийн засагт […]
2020 онд хагас дамжуулагч үйлдвэрчид 439 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

Хагас дамжуулагч нь өнөөгийн бидний ашиглаж буй дижитал төхөөрөмжүүдийн хувьд тархи нь бөгөөд эрүүл мэнд, харилцаа холбоо, тооцоолол, тээврийн салбарын өндөр технологит төхөөрөмжүүдийг хүчирхэгжүүлдэг чухал ач холбогдолтой хэрэгсэл юм. Жолоочгүй машин, хиймэл оюун ухаан (AI), 5G сүлжээ, юмсын интернет (IoT) зэрэг шинэ технологиудын эрэлт нэмэгдэхийн хирээр хагас дамжуулагчийн зах зээл асар хурдацтайгаар тэлж байна.Том тоглогчдын […]
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож ахиуллаа

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг энэ сарын 16-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдиз агентлагийн шинжээчид дүгнэсэн байна. Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй […]